Thursday, October 9, 2014

Гадаадын 130 иргэнийг албадан гаргав

Гадаадын 130 иргэнийг албадан гаргав

Өнөөдөр 15 цаг 51 минут

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас 10 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн 130 гадаадын иргэнийг албадан нутаг буцаажээ.

Энэ оны 10 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар тус газраас Монгол Улсад байх виз, оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн зэрэг үндэслэлээр нийт 1275 гадаадын иргэнийг албадан гаргаад байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment