Thursday, October 9, 2014

Дуулгаваргүй хүүхдийг ширээнд хүлнэ

Дуулгаваргүй хүүхдийг ширээнд хүлнэ

28 минутын өмнө

Английн Бедфордшир гүнлигийн Лэйтон Баззард хотод орших Black Lion уушийн газрын эзэд үүдэн дээрээ үгэнд ордоггүй, дуулгаваргүй хүүхдүүдийг ширээнд хүлж орхино гэдгээ амласан зурагт самбарыг өлгөжээ. Тэрхүү самбар дээр "Золгүй явдал гарч, таны хүүхэд гэмтэж, бэртэхгүйн тулд түүнийг дүрсгүйтээд байвал манай ажилтанд өгнө үү. Манай хүн түүнийг таны ширээнд хүлж орхихдоо баяртай байх болно" гэж бичсэн аж.


Уушийн газрын эзэн Никки Бродин энэ зарлал зүгээр нэг хошигнол юм гэдгийг тайлбарлав. "Манайх бол хуучны уламжлалаа дагасан уушийн газар. Бид хоол хийдэггүй. Энэ зарлал бол зүгээр нэг хошигнол. Бид хэн нэгнийг гомдоох гэсэнгүй" хэмээжээ. Фэйсбүүк дэх тус уушийн газрын хуудсан дээр нэгэн хэрэглэгч дээрхи зарлалын тухай таагүй сэтгэгдэл үлдээжээ. Тэрбээр уушийн газрын эздийг саатуулахыг цагдаа нарт санал болгов. Харин дийлэнхи нь энэ зарлалыг хөгжилтэй, ямар ч хоргүй зүйл хэмээн үзжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment