Friday, October 24, 2014

Цэцэрлэгийн хүүхдүүдийн махны хэрэглээ 300 кг

Цэцэрлэгийн хүүхдүүдийн махны хэрэглээ 300 кг

1 цаг 17 минутын өмнө

Манай улсад цэцэрлэгийн насны 250 мянга гаруй хүүхэд байдаг. Гэвч үүний 220 орчим мянга нь л цэцэрлэгт хамрагдаж чаддаг ба улсын хэмжээнд 1100 орчим цэцэрлэг үйл ажиллагаа явуулж буй. Цэцэрлэг цуглах намрын цагаар цэцэрлэгийн хамрагдалт хүрэлцээний асуудал сөхөгддөг бол аажимдаа энэ нь хоол ундны асуудлаар солигддог. "Улсын цэцэрлэгт явдаг хүүхэд өлөн зэлмүүн л өнждөг, орой өлсөж цангасан ирдэг" хэмээн эцэг эхчүүд гомдоллодог. Цэцэрлэгийн хүүхэд тус бүрт өдрийн хоолны мөнгө гэж 1650 төгрөгөөр тооцон 40 тэрбум төгрөгийг энэ жил төсвөөс гаргаж байгаа аж.

Нэг цэцэрлэгт ойролцоогоор хүнсний 43 нэр төрлийн бүтээгдэхүүн хэрэг болдог байна. Цэцэрлэгүүд хүнсээ долоо хоногоор татаж аван агуулахдаа хадгалдаг ба нэг цэцэрлэгийн долоо хоногийн махны хэрэглээ 300 кг орчим, элсэн чихрийн хэрэглээ 50 кг, гурил будааны хэрэглээ 50-100 кг байдаг аж. Хүүхдийн эрүүл аюулгүй байдлыг хангах үүднээс тогтсон 2-4 компанитай гэрээтэй байдаг юм байна. Тийм тулдаа л болгож байдаг талаар цэцэрлэгийн хамт олон учирлаж байлаа.

Учир нь төсвөөс өгдөг мөнгө хүрэлцэхгүй яддаг байтал дээр нь байнга хоцорч орж ирдэг, орох ёстой мөнгөний тал нь л тогтсон хугацаандаа орж, үлдсэн хувь нь оны эцэст нөхөгдөн шилжиж ирдэг гэнэ. Энэ учир байдлыг нь гэрээт компаниуд харгалзан үзэж наанатай цаанатай ханддаггүй бол аль хэдийн цэцэрлэгийн багачуудын хоол тасалдах байсан гэж байна.

Судалгаанаас үзэхэд одоо улсын цэцэрлэгт явж байгаа 2-3 насны хүүдийн хоолноос авах илчлэг тэжээллэг шинж чанар нь 90-95 хувьтай, 4-5 насныхны хувьд энэ хэмжээ 70-98 хувьтай байгаа юм байна. Тэгэхээр хүүхдүүд бүх хоолоо бүрэн идлээ ч хоолноос авах ёстой шим тэжээлээ 100 хувь хүртэл хэмжээнд авч чадахгүй өөрөөр хэлбэл цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг нэмэх хэрэгтэйг энэ тоо харуулж байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment