4000 гаруй газар дээр дахин сугалаа явуулна
10 минутын өмнө

Энэ бүгдэд албаныхан тайлбар өгсөөр сонгогдсон иргэд газраа өмчлөх, баталгаажуулах ажил эхэлсэн билээ. Гэвч саяхнаас сонгогдсон 14954 иргэний 4100 нь өмчлөх хугацаанд амжиж баталгаажуулалт хийлгээгүй, эсвэл байршил нь таалагдаагүй гэх шалтгаанаар газар өмчлөхөөс татгалзжээ. Баталгаажуулах хугацааг дахин сунгасан боловч энэ тоонд өөрчлөлт гараагүй байна. Өөрөөр хэлбэл, 4000 гаруй газар гологдож, эзэнгүй болоод байгаа юм. Тиймээс эдгээр иргэдийн эрхийг хүчингүй болгож, цаашлаад 4100 орчим иргэний нэгж талбар дээр дахин сонголт, сугалаа явуулахаар болжээ. Энэхүү ажлыг энэ долоо хоногтоо багтаан явуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Мөн 52 байршлын дараагийнхыг тун удахгүй зарлагдах бөгөөд өмнөх зарлагдсан байршлын өмчлөлийн асуудал шийдэгдсэнээр дараа, дараагийн байршлууд зарлагдаад явах боломжтой болох аж.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment