"Нарантуул", "Барс" захуудын үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоов
1 цаг 1 минутын өмнө

Ялангуяа хаяг, шошгын шаардлага хангаагүй, хугацаа дууссан импортын бүтээгдэхүүн их хэмжээгээр худалдаалж байсныг илрүүлсэн байна. Мөн хүнсний худалдааны төвүүдийн "Бөөний хангамж" нэртэй чингэлгүүдийг бүрмөсөн үйлчилгээнээс хасна гэдгийг хэлж байгаа юм. Халаалтгүй, усан хангамжгүй, гэрэлтүүлэггүй газар хүнсний бүтээгдэхүүн их хэмжээгээр хадгалж байгаа нь хэт халж, хэт хөрөх зэргээр чанар, аюулгүйн үзүүлэлт амархан өөрчлөгддөг байна. Энэ ч үүднээс мэргэжлийн хяналтын Улсын байцаагчид "Нарантуул" болон "Барс" худалдааны төвүүдэд найман чиглэлийн шаардлага тавьжээ.
Шаардлага биеүүлтэл "Нарантуул" захын өргөтгөлийн хүнсний худалдаа болон, "Барс" худалдааны төвийн төмөр чингэлгийн хүнсний худалдааг түр зогсоосон байна. "Нарантуул" захын байрыг өнөөг хүртэл Улсын комисс хүлээж аваагүй гэдгийг мэргэжлийн хяналтын байцаагчид хэлж байв. Энэ удаад гарсан зөрчлийг бүрэн арилгатал үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгохгүй гэдгийг хатуу анхааруулсан юм. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment