Хулгайн анчид 50 саяар торгуулна
1 цаг 21 минутын өмнө
Саяхан манай хилчид хар сүүлт, цагаан зээрийг хууль бусаар агнасан хүмүүсийг илрүүлэн саатуулсан байна.
Тодруулбал, Дорноговь аймаг дахь хилийн 0129 дүгээр зурваст энэ сарын 07-нд тус аймгийн харьяат хоёр иргэн хар сүүлт, цагаан зээр агнасныг үйлдэл дээр нь илрүүлж баривчилсан билээ. Хулгайн анчид автомашин, буу, дурангаа агсан ховордсон амьтныг агнахаар тохиролцсон байснаа мэдүүлжээ. Тэд байгаль орчинд 50 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан тул эрүүгийн хэрэгт татагдан шалгагдаж байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment