Сургуулийнхаа сайтыг хакерджээ
59 минутын өмнө
Хятадад оршин суудаг энэ дэлхийн хамгийн залуу хакер хэд хэдэн удаа гэмт үйлдэл хийгээд амжсан гэнэ. Томчуудтай нэлээн хүндхэн яриа өрнүүлсний дараа бяцхан сод ухаантан өөрийн чадварыг сайн сайхны төлөө зориулах болно гэж амласан билээ.
Хаа газрын сурагч хүүхдүүд гэрийн даалгавар хийхгүй байхын тулд зүсэн зүйлийн арга сүвэгчилдэг юм. Гэвч тэд сургуулийнхаа цахим системийг эвдэж ороод, даалгаврын зөв хариултуудыг татаж авч чадахгүй л болов уу.
13 настай хүү цахим дэлгүүрийг ухчихсан билээ. Видео тоглоомтой болох гэж мөнгө цуглуулахын оронд тэрбээр цахим дэлгүүрийн систем рүү нэвтрээд Xbox тоглоомын үнийг нь хямдруулчихжээ. Энэ бол 13 настай Ван Женянгын хийсэн үйлдлүүдийн зөвхөн нэгээхэн хэсэг юм. Тэрбээр өдгөө Бээжин хотын Цинхуа их сургуультай хамтран ажиллаж кибер аюулгүй байдлын асуудал эрхэлсэн мундаг мэргэжилтэн болжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment