Wednesday, October 1, 2014

Рианна гоо сайхандаа 50.000-г зарцуулдаг

Рианна гоо сайхандаа 50.000-г зарцуулдаг

51 минутын өмнө


Дуучин Рианна гоо сайхны үйлчилгээнд долоо хоногтоо 50 мянган доллар зарцуулдаг аж. Жишээ нь, сормуусыг нь хариуцдаг мэргэжилтэн түүнтэй долоо хоногийн 24 цагийн туршид байнгын холбоотой байдаг гэнэ. Тиймээс дуучин бүсгүй амралтын өдрийн үдшийн 23 цагт түүн рүүгээ утасдах нь хэвийн үзэгдэл гэнэ.

Рианна лазер эмчилгээ, хүчилтөрөгчийн баг зэрэг олон зүйлийг гоо сайхандаа ашигладаг байна. Зөвхөн нүүр царайндаа ч биш бие дээрээ ч лазер эмчилгээ хийлгэдэг аж. Үснийхээ гоо сайханд ч тэрбээр онцгой анхаардаг. Байнга "жижүүрлэж" байдаг үсчид ч түүнд байдаг гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment