Thursday, October 2, 2014

“A-sound” хамтлаг том алдаа хийв

"A-sound" хамтлаг том алдаа хийв

25 минутын өмнө

Монголын рок, поп ертөнцөд өөрийн гэсэн өнгө аяс, үзэл бод­лоороо ялгардаг "A-Sound" хамт­лагийн­хан сүүлийн үед уран бүтээл гэхээсээ илүүтэй гишүүд нь өөр хоорондоо муудсанаас болж хоёр гишүүн нь хамтлагаа орхихоор шийджээ. Энэ ч нэг хэрэг.
   
Харин өнгөрсөн жил гаргасан "Чин зүрхний хайр" хэмээх МУУГЗ Ж.Шараа гуайн аялгуу, яруу найрагч Намжимын Очирбатын шүлгээр бүтсэн дууг өөрсдийн стиль имиж­­дээ тааруулан сайхан дуулж, дүрсжүүлсэн аж.
 
 
Энэ дуу залуу үеийнхэнд ихээхэн таа­лагдсан хэдий ч алдартай яруу найрагч агсан Н.Очирбат гуайн нэрийг клипэн дээрээ бичиж дурдаа­гүй байна.
   
Үүнд нь аялгууг зохиосон Ж.Шараа гуай ихэд бухимдан "Шүл­гийг нь бичсэн андын минь нэр үүрд энэ дуутай хамт дурсагдах учиртай. Залуучууд хүний юмыг авахдаа гар­гуун ч цаана нь зохиогч, бүтээгч өвгө­цүүл биднийг ер тоохгүй юм" хэмээн учирлаж суух болжээ.
   
Залуус аа, од болох нэг хэрэг. Эхлээд хүн байгаач гэж хэлмээр санагдав.

Эх сурвалж: Маш нууц сонин
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment