Ди Каприод ээж нь тээг болов
53 минутын өмнө
Холливудын зүрх зүсэгч залуу Леонардо ди Каприо өндөр шалгуур тавьдаг нэгэн. Тэрбээр загварлаг биетэй, шаргал үст бүсгүйчүүдтэй л үерхдэг билээ. Ди Каприо өөрийн ээлжит амраг болох Victoria's Secret-ын 22 настай сахиусан тэнгэр Тони Гаррныг хаяжээ. Хамгийн сүүлд тэднийг хамтад нь есдүгээр сарын 03-ны өдөр Нью-Йорк хотод харсан аж. Жүжигчин эр Германы загвар өмсөгч бүсгүйтэй 2013 оны тавдугаар сард үерхэж эхэлсэн юм. Тэд хоёр тийш болох гэж байгаа гэх мэдээлэл байсхийгээд гарч байлаа. Учир нь, Леонардо нүгэлтэй шоучин нэгэн бөгөөд огт танихгүй хүүхнүүдтэй хамт олон удаа харагджээ.
Леонардо ди Каприо, Тони Гаррн
Жүжигчин эр түүний нэгэн биений нөгөө тал нь 90-60-90 хэмжээстэй нуруулаг, шаргал үст бүсгүй байх ёстой, яг ээж шиг нь зан ааштай байх учиртай хэмээн нэг бус удаа өгүүлж байв. Тонигоос өмнө ди Каприогийн сүйт бүсгүйгээр Бар Рафаэли, Жизель Бюндхен, Эрин Хизертон, "Ховч" Блэйк Лайвли нар тодорч байсан юм. Ди Каприо зөвхөн топ модель бүсгүйчүүдтэй орооцолддог билээ. Харин түүний ээж хүүгээ Бар Рафаэлитэй гэрлэх ёстой хэмээн үздэг аж. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment