Wednesday, October 1, 2014

Хятадын цагаачлал-Бодлоготой үйл явц

Хятадын цагаачлал-Бодлоготой үйл явц

1 цаг 8 минутын өмнө

Хятадын гадаад улс орны газар нутгийг БНХАУ-ын бүрэлдэхүүнд нэгтгэх тухай энэ оны хоёрдугаар сард гарсан хуулийн төсөл одоо ч интернэт ертөнцөд шуугиан тарьсаар байгаа юм.

Тус хуулийн төслийн баримтад тусгаснаар гадаад улсын нутаг дэвсгэрийн зарим хэсгийг Хятад Улсад нэгтгэхдээ хэрэв олон улсын гэрээ хэлцэлд тусгагдаагүй нөхцөлд:
1) гадаад улсын нутаг дэвсгэрийн зарим хэсэгт Хятадад нэгдэх санал хураалт, референдум явагдаж тэр нь дэмжигдвэл.
2) мөн гадаад улсын хууль ёсны байгууллагаас Хятадад энэ тухай хандвал.
3) хэрэв гадаад улсын нутагт амьдардаг унаган болон суурин хятад иргэдэд аюул заналхийлж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхвал гэсэн үндсэн заалт оржээ.

Эдгээр зүйл заалтуудаас гуравдахь хэсэг нь манай улсад тун хамаатай мэт санагдана. Монгол Улсад хэдэн үеэрээ амьдран суугаа хятад үндэстнээс гадна маш их хэмжээгээр цагаач ажилчдыг монголд оруулж ирэх ажлыг уул уурхай болон барилгын компаниуд хийгээд байгаа нь цаашдаа үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд маань ч заналхийлж болохыг энэхүү хуулийн төсөл харуулж байна.
Өөрөөр хэлбэл, цагаачид болон хар ажилчдаа хилийн дээс алхуулахдаа Хятад Улс маш бодлоготой ханддагийн жишээ нь энэ гэж хэлж болохоор байна.
Манай монголчуудын нэг хэнэггүй зангийн гай бол бид одоогийн хятадын хөгжлийн чиг маяг, хандлагыг бүрэн дүүрэн ойлгохгүй байгаа явдал.
Ямар ч үндэстэн, ястанд өөрийн гэсэн онцлог байдаг.
Заримдаа тэр онцлогийг анхны харцаар олж харж, мэдэрнэ гэж байхгүй.

Зарим нэг онцлог нь инээдтэй, зарим нь хачин санагдаж байхад зарим нь бие арзайлгаж, эвгүйцмээр байх нь ч бий. Мөн бусад ард түмний өөр үндэстэнд хандах хандлагын онцлог ч гэж буй. Өөрсдөөсөө бусад бүх ард түмнийг инээдтэй гарууд гэж боддог үндэстэн байна. Мөн анхнаасаа л өөрөөсөө бусад үндэстэнд таагүй ханддаг ард түмэн ч бий. Гэвч энэ дэлхий дээр өөрсдөөсөө бусад ард түмнийг зүгээр ч нэг өөр үндэстэн, гадаадынхан гэж хардаггүй харин биднээс бусад нь "Доод гаралтай, дорд үүлдрийн амьтад" гэж үздэг хоёр том үндэстэн байдаг. Тэдний нэг нь эртнээс бүгд мэдэх еврейчүүд агаад тэд бусад үндэстэнг бурханы ард түмэн, хоёрдугаар зэрэглэлийн шоовдорчууд гэж үздэг. Мэдээж бурханы ард түмэн бол өөрсдөө еврейчүүд. Нөгөө нэг нь хятадууд. Тэдний хувьд өөрсдөөсөө бусдыг "зэрлэгүүд" гэж үздэг.
Энэ хандлагаа еврейчүүд илэн далангүй, бүр нийтэд бараг зарладаг бол хятадууд чимээгүй бөгөөд хүйтэн хөндий маягаар илэрхийлнэ. Хятадууд зорилгодоо чимээгүйхэн хүрэхийг эрмэлздэг. Эрт үед хятадын жанжин сан цю агуу жанжнууд дайнд нэг ч тулалдаангүй ялдаг хэмээн энэ хандлагаа тодорхойлсон байдаг юм. Өөрөөр хэлбэл, хятадууд бусдын газар нутгийг худалдаа, цагаачлал болон байнгын дайны битүү дарамтаар ямар ч байлдаангүй эзлэн авч чаддаг хүмүүс.

Оросын зохиолч Виля Гдаливич Гельбрас "Хятадад өөрийнхөө гадаадад оршин суудаг нутаг, үндэс нэгтнээ тэмдэглэдэг shetuan гэж ойлголт бий. Үүнийг хөрвүүлэхэд маш хэцүү. Эхний shе гэсэн дүрс үсэг нь: нэгдэл, нийгэмлэг, коммун, холбоо гэсэн утгатай бол хоёр дахь tuan гэдэг дүрс үсэг нь бүлэг, бүлгэм, байгууллага, хороо гэх мэт утгатай. Энэ shetuan гэдэг ухагдахуун олон утгатай бөгөөд түүнийг нутгийн зөвлөл, нийгэмлэг эсвэл бүр "авсаархан байгуулал" хэмээн ойлгож болно. Ер нь хам сэдвээс хамаарч янз бүрээр ойлгогдоно. Мөн сүүлийн үед хятадад huaqiao huaren shetuan гэсэн ойлголт их газар авсан. Үүнийг хужаа, хятадуудын нутгийн зөвлөл буюу тухайн оронд байнга оршин суудаг хятадууд гэж ойлгож болно" хэмээн бичсэн байдаг.
Хятадын цагаачлалын урсгал бол зүгээр ч нэг ядуу иргэн мөнгө хураахаар Монголд ирж байна гэж ойлгож болохооргүй аюул дагуулсан үзэгдэл юм гэдгийг манай эрх баригчид одоог хүртэл ойлгоогүй гэж үү? Хятадын цагаачлал бол бодлогын цагаачлал юм шүү гэдгийг Монгол Улсаас бусад нь дэлхий нийтээр мэддэг болжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment