Кармело Энтони гомдоллов
4 минутын өмнө
"Нью-Йорк Никс" багийн довтлогч Кармело Энтони өөрийгөө лигийн хамгийн дутуу үнэлэгдсэн супер од гэж ярив.
"Би өөрийгөө Үндэсний сагсан бөмбөгийн холбооны хамгийн дутуу үнэлэгдсэн супер од гэж боддог. Гэхдээ энэ нь миний сэтгэлийг зовоодоггүй. Би аварга болоогүй болохоор тэгдэг байх. Би юу чадахаа мэднэ. Өндөр түвшинд тоглохын тулд ямар их хөдөлмөрлөснөө мэднэ. Би тогтвортой амжилт үзүүлж байсан. Байнгын өндөр хэмжээнд тоглож байлаа. Гэхдээ л би харамсахгүй байна. Бүх зүйл сайн байвал нэг нартай өдөр авах ёстой хүндлэлээ хүртэх л болно" хэмээн Энтони мэдэгджээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment