Хайран залуусаа барилгын ослоор алдаж дууслаа
26 минутын өмнө

Өчигдөр орой 17 цагийн үед Зуун айлын барилгын материалын захын орчим "Шилдэг шилтгээн" ХХК-ийн гүйцэтгэж буй "Залуу гэр бүл-2" хотхоны барилга дээр ажиллаж байсан 30 орчим настай залуу хүчдэлд цохиулан амь насаа алджээ. Тус барилгын ажилчид ослын шалтгааныг тайлбарлахдаа "Хохирогч давхарласан контейнер дээр тавьсан угсардаг шатны хажууд нэг метр ч хүрэхгүй зайд байх өндөр хүчдэлд хүрснээр газар дээрээ амиа алдсан" гэжээ. Хохирогч тус барилга дээр ажиллаад нэг сар л болж байсан аж.
Хэргийн газар Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Шүүхийн шинжилгээний газар гээд олон байгууллагаас төлөөлөл ирсний дотор Нийслэлийн зүүн хэсгийн цахилгаан дамжуулах сүлжээг төлөөлөн хоёр мэргэжилтэн иржээ. Тэдний хэлсэнээр "Өндөр хүчдэлийн шугамаас ажиллах зурвас хамгийн багадаа хоёр метр зайтай байх ёстой" гэв. Харин барилгын захиалагчид ирсэн ч цагдаагийн байцаагчтай холхон очиж уулзчихаад явсан байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment