Цэцэрлэгтээ героин авчрав
1 цаг 10 минутын өмнө
АНУ-ын Делавер мужийн Селбивилл хотод нэгэн дөрвөн настай охин цэцэрлэгтээ героин авчирч тараажээ. Тэр өглөө цэцэрлэгийн багш нар хүүхдүүд нь үл мэдэгдэх бодистой жижиг уутанцаруудыг барьж үзэн, тоглож байгааг олж мэджээ. Багш нар тэр ууттай зүйлүүдийг хурааж аваад хотын цагдаагийн газрын хэлтэст тушаасан байна. Шинжилгээгээр тэдгээр уутанд героин хар тамхи агуулагдаж буй нь тодорхой болов.

Азаар уутнуудыг задлаагүй байсан гэнэ. Дөрвөн настай охин хар тамхийг амттан гэж бодоод бусадтайгаа хуваалцахаар шийдэн цэцэрлэгт авчирчээ. Тэрбээр ээжийнхээ цүнхэнд байсан 249 жижиг ууттай, нийтдээ 3,735 грамм жинтэй героин хар тамхийг цэцэрлэгтээ авчирч найзуудыгаа дайлах гэсэн аж. Охины ээж 30 настай Эшли Р.Таллыг цагдаагийн хэлтэст аваачсан бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment