Thursday, October 9, 2014

Нөхөр нь Мэрайя Кэригээс ангижрав

Нөхөр нь Мэрайя Кэригээс ангижрав

33 минутын өмнө

Одоо түүнд эхнэрийг нь юу ч сануулах ёсгүй. Ник Кеннон өөрт нь эхнэр асан дуучин Мэрайя Кэриг санагдуулах зүйл үлдэх ёсгүй гэж үзэв. Тэд хэдэн сар тусдаа амьдарч байгаа бөгөөд гэр бүлээ цуцлуулахаар хөөцөлдөж яваа билээ.

Хэд хоногийн өмнө болсон тоглолтынхоо үеэр Ник ар нуруун дээрхи шивээсээ хэрхэн өөрчлүүлснээ харуулжээ. Эхнэрийнх нь нэр шивэгдсэн байсан бол өдгөө тэнд томоохон загалмай шивэгдсэн аж. Ингэснээр хүмүүс тэднийг эргэлт буцалтгүй салсан гэдгийг мэдэж авав. Хэвлэлд бичсэнээр бол Мэрайя Кэри нөхрөө эм болгонтой хардаж сэрдсэнээс болж тэд салж байгаа билээ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment