Tuesday, October 14, 2014

Бүргэд хаалга таны орон гэрийг хамгаалахгүй

Бүргэд хаалга таны орон гэрийг хамгаалахгүй

53 минутын өмнө

Өчигдөр НЦГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан биедээ бидний хэлж заншсанаар бүргэд хаалганы 77 ширхэг түлхүүртэй явсан 32 настай Н гэгч этгээдийг саатуулжээ. Тэрбээр ажлын өдөр 09-17 цагийн хооронд буюу хүмүүсийг ид ажлаа хийж байх хооронд эзгүй байгаа айлуудад түлхүүр тааруулж ордог нэгэн аж. Өөрөөр хэлбэл, тантай зэрэгцээд ажилдаа гардаг гэсэн үг. "Ажлаа тараад" хулгай хийсэн эд зүйлсээ гэртээ аваачин ангилаад зарж борлуулдаг хүмүүстэйгээ холбогддог аж. Тэрбээр өнгөрсөн хугацаанд нийт 44 айлын гэрийг тоносон гэдгээ мэдүүлжээ.

Бидний хамгийн найдвартайд тооцдог бүргэд хаалгыг ямар ч багаж хэрэгсэлгүй түлхүүр тааруулан хулгай хийдэг энэ этгээдээс болж өөр хэдэн ч айл хохирсон байж мэдэх гэнэ. Орцны жижүүр хаана байна, унтаж байна уу сэрүүн байна уу, аль эсвэл орцны жижүүргүй юу гэдгийг тандаад айлын орон гэрт нэвтэрдэг байжээ.

Эд зүйлээ хулгайд алдсан хойноо хуулийн байгууллагад хандахаасаа илүү хөршийн холбоог сэргээж, хулгайчаас эд зүйлээ алдахгүй байх талаар ард иргэд хамтарч ажиллах цаг нь болсныг энэ явдал харуулав. Бүргэд хаалгандаа давхар цоож хийлгэвэл хулгайч нараас хамгаалагдах боломжтойг мэргэжлийн хүмүүс зөвлөжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment