Ах, дүү малын хулгайч нар баригдав
1 цаг 5 минутын өмнө
Малын хулгайн хэрэг нийслэл болон хөдөө орон нутагт олноор гарч байгаа аж. Өнгөрөгч долоо хоногт л гэхэд цагдаа нар хоёр аймгийн нутаг дамжуулан адуу хулгайлсан бүлэг этгээдийг баривчилжээ. Энэ сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумаас хүрэн зүсмийн морь, маргааш нь Төв аймгийн Баянцогт сумаас гурав нийт дөрвөн морь хулгайлсан хэрэг үйлдэгдсэн гэнэ.
НЦГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхэн шуурхай ажилласны дүнд гэмт этгээдүүдийг уржигдар шөнө баривчилсан байна.
Тэд бол Увс аймгийн Цагаанхайрхан сумын харьяат 25-42 насны ах, дүү таван залуу байсан аж. Эдгээр хэрэгтнүүд өмнө нь малын хулгайн хэргээр ял сонсож байсан бөгөөд Сэлэнгэ, Төв аймгийн нутгаас хулгайлсан адуугаа нядлан "Хүчит шонхор" зах дээр наймаалдаг байсан гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment