Франц Беккенбауэр: "Би Нойерт "Алтан бөмбөг"-ийг өгөх байсан"
37 минутын өмнө
"Бавария" багийн хүндэт ерөнхийлөгч Франц Беккенбауэр 2014 оны "Алтан бөмбөг"-ийг "Бавария" болон Германы шигшээ багийн хаалгач Мануэль Нойерт өгч болох юм гэж мэдэгджээ.
"Иймэрхүү төрлийн шагнал гардуулахад миний бодлоор шинэ цус хэрэгтэй. Эс бөгөөс Месси, дахиад Месси, Роналду гэх мэтчилэн хүмүүс авч байна. "Алтан бөмбөг"-ийг санаачилсан цагаас хойш түүнийг гагцхүү довтлогч юм уу, довтлох чиглэлийн хагас хамгаалагч нар хүртэж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй юм. Гэтэл хар ажил хийж байгаа хүнийг хүндлэх учиртай шүү дээ. Энэ жилийн хувьд Германы баг дэлхийн аварга болсон нь Мануэль Нойертой шуудхан холбоотой" гэж Беккенбауэр мэдэгджээ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment