Friday, October 24, 2014

Багш нарын урамшуулалд 584 сая төгрөг төсөвлөжээ

Багш нарын урамшуулалд 584 сая төгрөг төсөвлөжээ

40 минутын өмнө

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарт өнгөрсөн жилээс эхлэн урамшуулал олгохоор болсон. Өнгөрсөн жил 273 багшид 435 сая төгрөгийн урамшуулал олгосон бол энэ жилийн тухайд 280 багшийг урамшуулж байгаа юм байна. Үүнд 584 сая төгрөг төсөвлөжээ. Тоог нь нарийвчилж үзвэл, цэцэрлэгийн багш 50, ахлах дунд ангийн багш 106, бага ангийн 124 багшийг тус тус урамшуулж байгаа аж. Сургууль, цэцэрлэгүүд боловсролын чанар, хүртээмжийн индексжүүлсэн үнэлгээний дагуу сургууль цэцэрлэгүүд шилдэг багш нараа тодруулж, дүүрэг дээрээ дүн мэдээг нэгтгэсэн байна. Үүнд нийтдээ 9800 багшийн нэр ирсэн аж.

Журамд зааснаар, багш нар таван шалгуур үзүүлэлтийг хангаж байж нэгээс гурван сая төгрөгөөр шагнуулах учиртай. Өнгөрсөн жилийнхээс багш нарын ур чадвар болоод индексжүүлсэн үнэлгээ өссөн талаар Боловсролын газраас мэдээлж байсан ч урамшуулалд тодорхойлсон багш нарын дийлэнх нь 81-85 хувийн үнэлгээтэй байгаа ба 280 багш тутмын 4-8 нь л 95-аас дээш үнэлгээтэй байгаа нь хангалттай бус үзүүлэлт хэмээн төсөв баригчид шүүмжилж байна. Тйимээс багшийн өөрийн ур чадвар, сурагчдын сурлагын амжилт зэргийг голчлохоос гадна өнгөрсөн жил урамшуулал авсан багшийг энэ жил дахин урамшуулах уу гэдэг асуудлыг бас анхаарах нь зөв гэдгийг хэлж байсан юм. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment