Эрчүүд орь ганцаар өтөлдөг болжээ
34 минутын өмнө
Өндөр настай эмэгтэйчүүд эр нөхрийнхөө ард үлдвэл тэд гадаад ертөнцтэй холбоотой байхаас гадна нийгмийн амьдралаа үргэлжлүүлдэг байна. Тэдгээр эмэгтэйчүүд найзуудтайгаа харилцахаас гадна хамаатан садан, үр хүүхэд, ач зээ нартайгаа холбоотой байдаг аж.
Ганцаар үлдсэн өвгөчүүлийн хувьд тэд хамаатан саднууд, найз нөхөдтэйгээ харилцах нь хамаагүй цөөрдөг гэнэ. Ганцаар үлдээд эрчүүд бусдаас тусгаарлагдсан юм шиг байдалд ордог байна. "Манай гэр үргэлж хүүхдийн инээд хөөрөөр дүүрэн байсан. Эмэгтэйчүүд гэр бүлээ хадгалдаг, тэднийг тойрч хүмүүс эргэлддэг юм. Харин тэд өөд болонгуут тэр хүмүүс явж оддог бөгөөд эрчүүд ганцаараа үлддэг" гэж эхнэр нь таван жилийн өмнө нас барсан 73 настай Жон ярьжээ. Мөн судлаачид ганц бие эрчүүд, эмэгтэйчүүд энэ байдлаа янз бүрээр туулдаг гэдгийг олж мэдэв. Эрчүүд нэлээн гүргэр тул элдэв халамж, анхаарлыг хүсэмжилдэггүй байна. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment