Thursday, October 23, 2014

Одоо л нэг юм хэргээ гаргах нь...

Одоо л нэг юм хэргээ гаргах нь...

Өнөөдөр 16 цаг 36 минут

Зуны турш ямар ч ашиггүй хотын нэг захаас нөгөө зах руу хоосон шахуу давхисан рэйлбусыг Дарханы чиглэлд явуулаад гурав хонож байна. Тус тээврийн хэрэгслийн аялалын эхний өдөр Улаанбаатараас Дархан руу 17 хүн зорчиж, Дарханаас долоон хүн нийслэлд иржээ. Харин хоёр дахь өдрөөс зорчигчдийн тоо нэмэгдэж, Улаанбаатараас Дархан руу 30 хүн явж, тэндээс 17 хүн нийслэлд ирсэн байна. Мөн  өчигдөр 27 хүн нийслэлээс Дарханыг зорьсон бол буцахад нь 20 хүн суужээ. 136 хүний суудалтай, 150-200 зорчигч тээвэрлэх багтаамжтай уг рэйлбусын нэг талын билетийн үнэ том хүн 20700, хүүхэд 8900 төгрөг гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment