Цэцэ ардын хүүхдийг номтой нөхөрлүүлнэ
Өнөөдөр 16 цаг 58 минут

Багшийн гэр бүлд төрж, өссөн, таван настайгаасаа л уншиж, бичиж сурсан гэгддэг рэппер Цэцэ буюу Н.Цэцэнбилэг нийгмийн сайн сайхны төлөө үйлсэд идэвхитэй оролцдог нэгэн билээ. Энэ удаа ч тэрбээр Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд хүүхдийн номын танхим байгуулахаар шийджээ.
Энэхүү нийгэмд тустай үйлсийнхээ талаар Цэцэ "Хүүхдийг багаас нь номтой нөхөрлүүлэх хэрэгтэй. Монголчууд эрдэм номтой, эх орондоо хэрэгтэй сайн хүн болоорой гэж хэдийнээс ерөөл хэлсээр ирсэн. Залуусыг спиртлэг бус спортлог амьдрахыг уриалахаас гадна ирээдүйнхээ төлөө санаа тавьж хандивын тоглолт зохион байгуулахаар шийдлээ. Тоглолтын орлогоо хүүхдийн номын танхим байгуулах ажилд зарцуулна" гэжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment