Friday, October 3, 2014

Талх таргалуулдаггүй гэнэ, хүүхнүүд ээ...

Талх таргалуулдаггүй гэнэ, хүүхнүүд ээ...

33 минутын өмнө

Эрдэмтэд нэгэн судалгаа явуулаад эмэгтэйчүүдийн дийлэнхи хэсэг талх идэхээс айдаг юм уу арай хор хөнөөл багатай төрлүүдийг нь сонгохыг оролддог болохыг нь олж мэджээ. Хүүхнүүд таргалахаас айгаад хөх тариагаар хийсэн хар талхыг илүүд үздэг байна. Судалгаанд 25-26 насны 1000 орчим эмэгтэй оролцохыг зөвшөөрсөн гэнэ. Тэдний 43 хувь нь таргалахаас айгаад талх огт иддэггүй аж. Мөн 20 хувь нь ганц зүсэм талх идчихээд айж сандардаг нь тодорхой болов.

Асуулгад оролцогсдын гуравны нэг нь зөвхөн биед ашиг тустай талхнуудыг сонгохыг оролддог нь тогтоогджээ. Айдастай байдаг ч эмэгтэйчүүдийн 83 хувь нь талх, нарийн боовыг тогтмол хэрэглэдэг гэнэ. Тэд тааламжтай амт, гоёмсог үнэрт нь автаад өөрийгөө хорьж чаддаггүй байна. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар талхнаас бүрмөсөн татгалзаж болохгүй гэдэг нь тодорхой болсон зүйл. Учир нь ийм хоолны дэглэм нь талхнаасаа илүүтэйгээр цусан дахь чихрийн хэмжээг нэмэгдүүлдэг аж.

Мөн зарим нэг хоол судлаачид талхан бүтээгдэхүүн илүүдэл жинд хүргэхгүй, заримдаа эсрэгээрээ биеийн жинг хэвэнд нь барьж байхад тус болдог гэж өгүүлжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment