Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ирэх онд нэмэгдэнэ
1 цаг 4 минутын өмнө

Өнөөдрийн байдлаар дундаж цалин 600 мянган төгрөг байгаа юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ийн нэмэгдүүлнээр дундаж цалин өсөх, цаашлаад хувийн хэвшилд ажиллагсадын цалин хөлс нэмэгдэх эерэг хандлага дагаад бий болох гэнэ. Өнгөрсөн жил цалингийн нэмэгдэлд 135-235 тэрбум төгрөг зарцуулсан бол харин энэ жил 300 гаруй тэрбумыг нэмж төсөвт суулгаж байгаа аж. Цалин тэтгэвэр нэмэгдсэн сургаар л бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өсдөг жишигтэй.
Гэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний өсөлт нь нийт хөдөлмөр эрхлэгчдийн ердөө 8.8 хувьд л хамаатай тул инфляцид нэг их нөлөөлөхгүй хэмээн Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос тайлбарлаж байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment