Friday, October 24, 2014

Н.Энхбаяр шоронд байхдаа төлөвлөгөө боловсруулжээ

Н.Энхбаяр шоронд байхдаа төлөвлөгөө боловсруулжээ

10 минутын өмнө

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Солонгос Улсаас ирээд улс төрийн амьдралыг бужигнуулж намын нөхдүүдийг хооронд нь хагаралдуулж, сөрөг хүчнийхнийг задалж эхлэв. Түүний хувьд эцэг, эхтэйгээ уулзаад долоо хоноод буцна гэж байсан ч үнэн хэрэгтээ өөр санаа агуулж ирсэн нь тодорхой болов. Улс төрд эргэн ирж, зарим нэг хүнээс өшөөгөө авахаар ирлээ гэх хардлагыг ч төрүүлээд байна. Хоёр нам хамтарч ажиллаж эхэлсэн цагаас хойш тэрбээр Ерөнхий сайд Н.Алтанхуягтай хамтарч ажиллах олон жилийн гэрээ байгуулах түүхэн боломж бүрдсэнд тунчиг баяртай байгаа гэнэ.

Ерөнхий сайд Үндсэн хууль зөрчиж гэрээ байгуулснаа хүлээн зөвшөөрөхөөр барахгүй, өөрийнхөө байр суурь, албан тушаалаа авч үлдэхийн тулд Н.Энхбаярын өмнө байдгаа барьж, хөлөө хугалчих шахам гүйж хөгөө чирч байгаад намын нөхдүүд нь зэвүүцэж түүний эсрэг хөдөлж эхэлсэн энэ цаг үед улс төрчид үүрээ эвдүүлсэн шоргоолж аятай бужигнаж байгаа юм.

Харин Н.Энхбаярын ойрын эх сурвалжийн хэлж буйгаар, эл байдлыг тэрбээр эртнээс судалж бэлтгэсэн, бүр шоронд байхдаа ямар аргаар яаж АН-ыг гартаа оруулж авч, улс төрийн карьераа хөөх вэ гэдэг дээр төлөвлөгөө боловсруулсан байсан гэдгийг хэлжээ. Н.Энхбаярын төлөвлөгөө ийнхүү биеллээ олж эхэллээ. Тэрбээр "Ардчилсан намыг ашиглаж шоронгоос гараад, Ардын намыг ашиглаж Ерөнхийлөгч болоод, Ц.Элбэгдоржийг бор оймстой нь шоронд илгээнэ дээ" гэсэн бодол биеллээ олж байна гэж хүмүүс хошигнох болжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment