Thursday, October 9, 2014

Д.Дондог гомдол гаргажээ

Д.Дондог гомдол гаргажээ

11 минутын өмнө

УИХ-ын гишүүн асан Д.Дондогийг 2008 оноос бусдын эд хөрөнгийг залилж, хувьдаа завшсан хэрэгт буруутган шалгаж эхэлсэн юм. Тэрбээр туслах Г.Сайнбаяр нарын хамтаар "Меритон" гэх компанид их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгагдсан бөгөөд түүнийг 400 орчим сая төгрөг залилж сонгуулийн сурталчилгаандаа ашигласныг хуулийнхан нотолсон гэдэг.

Үүний дагуу анхан шатны шүүхээс өнгөрсөн наймдугаар сарын 15-нд Д.Дондогт 10.1 жил, түүний туслах Д.Сайнбаярт 12 жил, "Сумбар" компанийн захирал А.Батбилэгт 13 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн ч шүүгдэгчид эсэргүүцэж давж заалдах шатанд гомдол гаргажээ. Ийнхүү тэдний гаргасан гомдлыг Давж заалдах шатны шүүхэд ирэх мягмар гаригт хэлэлцэхээр товложээ.

Анхан шатны шүүх хурлын үеэр УИХ-ын гишүүн асан Д.Дондогийн өмгөөлөгч болон ар гэрийнхэн "Энэ хэрэг зохион байгуулалттай хэлмэгдүүлэлт" хэмээн эсэргүүцэж байсан юм. Энэ талаар Д.Дондогийн ар гэрийнхнээс тодруулахад "Шүүхээс тулгасан ял хэлмэгдүүлэлт болсон. Д.Дондог бусдын явуулгаар хэрэгт холбогдчихсон. Давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгоно гэдэгт итгэж байна" гэсэн юм. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment