Ди Мария Роналдугийн үгээр
32 минутын өмнө
"Манчестер Юнайтэд" багийн хагас хамгаалагч Анхель ди Мария Английн багт хэрхэн ирсэн талаараа ярив.
"Ийшээ ирэхээс өмнө Криштиану Роналду надад "МЮ" бол аугаа баг, тэр тэнд байхдаа аз жаргалтай байсан, энэ алхам надад ач тусаа өгнө гэж хэлсэн. Тэгэхэд би Англид очих эсэхээ шийдээгүй байлаа. Тиймээс Роналдугийн хэлсэн үг намайг энэ шийдвэрийг гаргахад нөлөөлсөн юм. Дэвид Бэкхем, Криштиану Роналду зэрэг мундаг тоглогчид тоглож байсан багийн өмсгөлийг өмсөнө гэдэг нэр төрийн хэрэг билээ. Энэ нь намайг сэдэлжүүлдэг юм" хэмээн ди Мария онцлов.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment