Tuesday, October 14, 2014

Г.Сарангэрэлийг зохиомол хэрэгт унагасан уу?

Г.Сарангэрэлийг зохиомол хэрэгт унагасан уу?

1 цаг 21 минутын өмнө

Цагдаагийн дарга, сайд зэрэг төрийн томчуудтай холбоотой шуугианы гол эзэн болоод байсан Г.Сарангэрэлийг хар тамхи хэрэглэсэн болохыг шүүхээс тогтоож, 1.6 жилийн хорих ял оноосон. Харин түүний өмгөөлөгч Б.Батбаяр уг хэргийг анхнаасаа зохиомол байсан гэж үзээд, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга нарыг шалгуулах хүсэлт гаргажээ.

Мөн уг хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан эрүүгийн төлөөлөгч Т.Энх-Амгалан, Б.Хурц нарыг ч шалгуулах хүсэлтийг ЦЕГ-ын Дотоод, аюулгүй байдлын хэлтэст гаргасан байна. Шалгалтын явцад эрүүгийн төлөөлөгч Т.Энх-Амгалан нь Г.Сарангэрэлийг зохиомол хэрэгт унагасан байж болзошгүй гэж үзээд, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment