Рианнагийн клипыг үзэх хориотой
25 минутын өмнө
Spice Girls гэдэг нэртэй охидын хамтлаг 10 гаруй жилийн туршид хөгжмийн ертөнц дэх хамгийн тачаангуй хамтлагаар шалгарч байсан билээ. Тэр цагаас хойш шоу бизнест олон зүйл өөрчлөгдсөн нь нэгнийх нь харууслыг ихэд төрүүлж байгаа аж.
Дуучин Мел Си эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, хүч чадалд хандах өнөөгийн хандлагыг эргэлзээтэй гэж үзэв. Тэрбээр энэ бүх худал хуурмаг зүйлээс өөрийн охиныг холхон шиг байлгахыг оролдон, мэргэжил нэгтнүүдээсээ ухаан орохыг хүсэж байгаа юм. Түүний охин дуучин Рианнагийн дэндүү хэмнэлтэй дуунуудад дуртай бөгөөд Мел өөрөө ч цомгийг нь дуртайяа сонсдог байна. Гэхдээ түүний гэрт Рианнагийн дууны клипүүдийг үзэхийг хоригложээ.
"Миний охин Скарлетт Рианнагийн улаан фэн. Гэхдээ би түүний дэндүү илэн далангуй клипүүдийг охиндоо үзүүлдэггүй. Би эцсээ хүртэл түүнд хориг тавих болно. Гэвч харамсалтай нь тэр асар хурдан томрох юм даа" гэж Мел Си гомдолложээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment