Friday, October 24, 2014

Кристен Стюарт ”тэтгэвэртээ” гарав

Кристен Стюарт "тэтгэвэртээ" гарав

45 минутын өмнө

Холливудын жүжигчин Кристен Стюарт амьдралдаа өөрчлөлт хийхэд бэлэн байна. "Бүрэнхий" киноны гол дүр бүсгүй жүжигчнийхээ ажлыг орхиж, урлагт хүчээ үзэхээр шийдсэн гэнэ. Энэ тухайгаа тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.

Тэрбээр сүүлийн хоёр жилийн турш зогсолтгүй ажилласан бөгөөд одоо өөртөө жаахан зав гаргах цаг нь болсон гэж үзэж байгаа аж. Жүжгийн мэргэжлээс гадна тэрбээр урлагийн сонирхолдоо хөтлөгдөн Лос-Анжелест ажиллаж, амьдрахаар болжээ. Стюарт өөрийнхөө гараар ямар нэгэн юм бүтээхийг хүсч байна гэж мэдэгдсэний зэрэгцээ тэрбээр богино хэмжээний кинон дээр ажиллаж байгаа аж.

"Одоо би их зүйлийг амжуулахаар төлөвлөж байгаа ч энэ бүхнийг хэзээ дуусгахаа сайн мэдэхгүй л байна. Би цаг үргэлжид зохиол бичиж байгаа ч миний авах гэсэн завсарлага яг л хэрэгцээтэй хугацаагаар үргэлжлэх болно" гэж Кристен ярьжээ. Ямартай ч Стюарт жүжигчний мэргэжлээ үүрд орхихгүй гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment