Monday, October 13, 2014

Цахилгааны нэмэгдсэн үнийг буулгажээ

Цахилгааны нэмэгдсэн үнийг буулгажээ

27 минутын өмнө

Өнгөрсөн наймдугаар сараас эхлэн Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны үнийг таван төгрөгөөр нэмэх болсоноо мэдэгдсэн. Тэгвэл энэхүү шийдвэрийг ШӨХТГ-аас хууль бус хэмээн мэдэгдэж шаардлага хүргүүлээд байсан билээ. Тодруулбал, зүй ёсны монополь байгууллага үнэ тарифаа нэмэгдүүлэхдээ ШӨХТГ-аар хянуулах ёстой байдаг ч Эрчим хүчний зохицуулах хороо тус газраас хариу өгөөгүй байхад үнээ нэмэгдүүлж хэрэглэгчдээс илүү төлбөр аваад байсан юм.

Харин энэ асуудлаар талууд зөвшилцөлд хүрч, цахилгааны үнийг таван төгрөгөөр нэмэгдүүлсэн шийдвэрийг хүчингүй болгожээ. Иймд өнгөрсөн наймдугаар сард цахилгааны төлбөрөө нэмэгдсэн үнээр буюу таван төгрөгөөр нэмж төлсөн айл өрхүүдийн мөнгийг хэрхэн буцаан олгох талаар ярилцаж байгаа аж. Гэхдээ тэдгээр төлбөрийг бэлнээр буцаан олгох боломжгүй гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment