Зорилтод бүлгийн өрхөд иж бүрэн тавилгатай гэр бэлэглэлээ
46 минутын өмнө


Гэр гардуулах үйл ажиллагаанд НХҮЕГ-ын дарга Д.Баярсайхан, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат, ИТХ-ын төлөөлөгч Э.Ганболор Засаг дарга Д.Оросоо, Засаг даргын орлогч П.Цэцэгмаа, Т.Мөнх-Очир, дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Гомбосүрэн нар болон Улаан Загалмайн нийгэмлэгийн төлөөлөл оролцов. Иргэн Ц.Ууганбаяр нь хөгжлийн бэрхшээлтэй эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг бөгөөд өөрийн гэсэн орох оронгүй тул 2014 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр дүүргийн НХҮХ-т хүсэлт гаргасан байна. Төсөлд хамрагдсан өрхийн гишүүдийг өөрийн гэсэн иж бүрэн гэр, бичиг баримттай болгон сургуулийн насны 2 хүүхдийг нь дүүргийн 13 дугаар сургуульд хамруулж сургуулиа төгссөн нэг хүүхдийг нь Үйлдвэр технологийн дээд сургуульд суралцуулж сургалтын төлбөрийг төрийн санд хандан төлүүлэх зэрэг тулгамдаад байгаа асуудлыг нь шийдэж өгчээ.

Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment