Monday, October 13, 2014

Н.Хүрэлсүх нар маргааш давж заалдана

Н.Хүрэлсүх нар маргааш давж заалдана

31 минутын өмнө

Хяналтын шатны шүүх хуралдаанаар "Цэвэр агаар сан"-гийн экс удирдлага Н.Хүрэлсүх, нягтлан бодогч М.Хулан, Д.Цэцгээ, Б.Чимэд-Эрдэнэ, Х.Болдмаа, Ж.Сүрэн, М.Алтанбагана, Б.Даваабаатар, Т.Мөнхчулуун, Б.Алтантуяа, Д.Гэрэл нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх аж. Тэдэнд Эрүүгийн хуулийн 233-р зүйлийн 233.2, 150.3, 152.1, 273.2, 272.2, 263.2 гэсэн зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэн, шүүхээр шийдвэрлүүлсэн байдаг. Гэвч уг хэрэгт яллагдагчид болоод тэдний өмгөөлөгчид нар хяналтын шатны шүүхэд хандсанаар хэргийг энэ сарын 15-нд буюу маргааш шийдвэрлэхээр болжээ.

1. "Цэвэр агаар сан"-гийн захирлаар ажиллаж байсан Н.Хүрэлсүхийг төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан тул ЭХТА-ийн 273.2-т зааснаар тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагааг хасахгүйгээр гурван жилийн хугацаагаар хорих ял оноожээ.
2. Бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн ЭХТА-гийн 150.3-т зааснаар таван сая төгрөгтэй тэнцэх хэмжээний ЭХХ-ж найман жилийн хугацаагаар хорих ял
3. Албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандсаны улмаас хүнд хор уршиг учруулсан ЭХТА-ийн 272.2-д зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг нь хоёр жилээр хасч 3 жил хорих ял
4. Хуурамч бичиг баримт, тамга тэмдэг үйлдэх ашиглах ЭХТА 233.2-т зааснаар нэг жилийн хорих ялаар шийтгэжээ.

ЭХЕА-гийн 57.1-д зааснаар хөнгөнийг хүндэд нь багтаан нийт биечлэн эдлэх ялыг найман жилээр чанга дэглэмд эдлүүлэхээр тогтоосон байна.

"Цэвэр агаар сан"-гийн нягтлан бодогчоор ажиллаж байсан шүүгдэгч М.Хуланд
1. Бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн учир ЭХТА-ийн 150.3-д зааснаар 50 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулж, эмэгтэйчүүдийн хорих ангид зургаан жил хоригдох ял
2. Хуурамч бичиг баримт, тамга тэмдэг ашиглах гэмт хэрэгт нь ЭХТА-ийн 233.2-т зааснаар гурван жил хорих ялаар шийтгэжээ.

Ингээд нийт биечлэн эдлэх ялыг долоон жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмд эдлүүлэхээр тогтоосон байна.

Харин "Цэвэр агаар сан"-гийн мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Чимэд-Эрдэнийг ЭХТА-ийн 150.3-д зааснаар 300 мянган төгрөгийн эд хөрөнгө хурааж, таван жил нэг сарын хугацаагаар хорих ялаар шийтгэхээр болжээ. Түүнчлэн, тус сангийн няраваар ажиллаж байсан Х.Болдмаад таван жил нэг сарын хорих ялыг оноосон билээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment