Monday, October 13, 2014

Төрийн банк Монголд анх удаа “JCB карт гаргах” хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Төрийн банк Монголд анх удаа "JCB карт гаргах" хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

14 минутын өмнө

Төрийн банк нь 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Монголбанкаар дамжуулан JCB картыг төлбөрт хүлээн авах гэрээ байгуулж энэхүү гэрээний дагуу эхний улиралдаа багтаан тус картыг өөрийн 540 гаруй салбар нэгж, 265 гаруй АТМ, 1600 гаруй Картаар үйлчлэгч байгууллагаар хүлээн авч эхэлсэн билээ.

JCB карт гаргагч байгууллага нь 1981 оноос хойш олон улсад үйл ажиллагаа явуулж байгаа ба одоо дэлхий даяар 20 гаруй төлөөлөгчийн газартай, 500 гаруй бизнес хамтрагчтайгаар 190 гаруй оронд тус картыг төлбөрт хүлээн авч үйлчилгээ үзүүлж байгаа өргөн сүлжээ бүхий байгууллага юм.
JCB брэнд картыг 16 орны 84 сая харилцагч ашиглаж, дэлхий даяар 26 сая картаар үйлчлэгч байгууллагуудад төлбөр тооцоондоо өргөнөөр ашиглаж байна. JCB брэнд нь хамгийн орчин үеийн технилоги, найдвартай ажиллагаа, өндөр нууцлалыг харилцагчиддаа санал болгодог.


Тэгвэл Төрийн банкны зүгээс JCB картын үйл ажиллагааг цаашид улам өргөжүүлэх ажлыг эрчимтэй хийсний үр дүнд өнөөдөр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, Монголд анх удаа "JCB карт гаргах" үндсэн ажлаа эхлүүлж Монгол улсын картын бизнесийн хөгжилд шинэ түүх бүтээж байна. Гарын үсэг зурах ёслолд Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхан, тэргүүн орлогч захирал Б.Ганболд, орлогч захирал Т.Дорждэрэм, JCB-ийн дэд ерөнхийлөгч Кимикиша Имада, ТУЗ-ын дарга Хироши Терада, Тэргүүн дэд ерөнхийлөгч Койгеро Вада нар оролцлоо.

Олон улсын JCB төлбөрийн картыг гаргаснаар Япон улсад сурч, ажиллаж амьдарч буй Монгол улсын оюутан залуус, иргэд, хоёр улсын бизнесийн салбарыхны санхүүгийн хэрэгцээг хангахаас гадна, хоёр улсын хооронд зорчиж буй жуулчид санхүүгийн хэрэгцээгээ хялбар авах боломжийг бий болгох юм . Мөн түүнчлэн Төрийн банкны JCB картаар шууд картнаас карт руу хамгийн хялбар байдлаар мөнгөн шилжүүлгийг хийхээр хамтран ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол-Япон хоёр улсын хооронд банк санхүүгийн үйлчилгээг хамгийн түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэх боломжийг бий болгож байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment