Дэлхийн шилдэг болон хамгийн муу онгоцны буудлууд
29 минутын өмнө
Энэхүү санал асуулгын шилдгээр Сингапурын Чанги олон улсын нисэх буудал шалгарчээ. Тэндхийн усан сан, бэлтгэлийн танхим, кино театр, цэцэрлэгт хүрээлэн, гоо сайхны газар зэрэг нь уг буудлын шилдгүүдийн тоонд оруулжээ.
Тэгвэл хамгийн муу буудлаар Пакистаны олон улсын нисэх онгоцны буудал шалгарсан байна. Үйлчлүүлэгч нар битүү хүнтэй амьсгалахын аргагүй буудлаар түүнийг тодруулж, орон нутгийн луйварчид болон уур омогтой таксины жолооч нарт нь гомдолтой байгаагаа илэрхийлсэн гэнэ.
SleepingInAirports.com сайтын судалгаагаар шалгарсан шилдэг нисэх онгоцны буудлууд:
1. Олон улсын нисэх онгоцны буудал - Чанги, Сингапур;
2. Олон улсын нисэх онгоцны буудал - Инчёон, Өмнөд Солонгос;
3. Олон улсын нисэх онгоцны буудал - Хельсинг, Финланд;
4. Олон улсын нисэх онгоцны буудал - Мюнхэн, Герман;
5. Олон улсын нисэх онгоцны буудал - Ванкүвер, Канад;
6. Олон улсын нисэх онгоцны буудал - Куала-Лумпур, Малайз;
7. Олон улсын нисэх онгоцны буудал - Хонконг, Хонконг;
8. Олон улсын нисэх онгоцны буудал - Ханэда, Япон;
9. Амстердамын Олон улсын нисэх онгоцны буудал - Схипхол, Голланд;
10. Олон улсын нисэх онгоцны буудал - Цюрих Клотен, Швейцар.
10 SleepingInAirports.com сайтын судалгаагаар шалгарсан хамгийн муу нисэх онгоцны буудлууд:
1. Беназир Бхуттогийн нэрэмжит Олон улсын нисэх онгоцны буудал - Пакистан;
2. Жидда хаан Абдулазизын олон улсын нисэх онгоцны буудал - Саудын Араб;
3. Катмандугийн олон улсын нисэх онгоцны буудал - Трибхуван, Балба;
4. Манилын олон улсын нисэх онгоцны буудал (Ниноя Акиногийн нэрэмжит) - Филиппин;
5. Ташкентын олон улсын нисэх онгоцны буудал - Узбекистан;
6. Парисын Бове-Тилле олон улсын нисэх онгоцны буудал - Франц;
7. Франкфурт-Ханы олон улсын нисэх онгоцны буудал - Герман;
8. Бергамо Орио-аль-Сериогийн олон улсын нисэх онгоцны буудал - Итали;
9. Берлин дэх Тегелийн олон улсын нисэх онгоцны буудал - Герман;
10. Нью-Йорк дахь LaGuardia-гийн олон улсын нисэх онгоцны буудал - АНУ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment