Friday, October 24, 2014

Ашиг хонжоо хайж сумаа сүйрүүлэх нь

Ашиг хонжоо хайж сумаа сүйрүүлэх нь

1 цаг 14 минутын өмнө

Ховд аймгийн Цэцэг сумын Үүртийн тал хэмээх Улсын тусгай хамгаалалттай газарт гянтболд хэмээх ашигт малтмал илэрсэн аж. Гэтэл уг ашигт малтмалд шунасан Ховд, Говь-Алтай аймгийн иргэд тэнд очин газар ухаж, хөл толгой нь алдагдсан юм болжээ. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны ямар ч мэдэгдэхүүнгүй бөөн хүн очоод замбараагүй газар ухаж, гурван ч хүн шороонд дарагдан нас барсан байна.

Энэ газар Улсын тусгай хамгаалалттай газар учир тэнд ийм үйл ажиллагаа явуулах хориотой ч тэдэнд түр зуурын ашиг хонжоо л чухал бололтой. Ховд аймгаас цагдаагийн алба хаагчид очин тэдгээр иргэдийг тараасан ч "Амташсан хэрээ 13 дахина" гэдэг шиг буцаж ирсээр байгаа гэнэ.

Хоногийн хоолоо залгуулах мөнгө олохын тулд иргэд эх орныхоо баялгийг урд хөрш рүү хямд үнээр зөөх, ашигт малтмалтай газраа улаан шороо болгохоос сийхгүй байгаа нь харамсалтай. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment