Friday, October 24, 2014

Малайзид амиа алдсан охиныг хүний наймааны золиос болсон гэж үзээгүй байна

Малайзид амиа алдсан охиныг хүний наймааны золиос болсон гэж үзээгүй байна

46 минутын өмнө

Малайз Улсад хүний наймааны золиос болж амиа алдсан 27 настай Э-гийн хэргийг Малайзын тал болоод манай талын хууль хяналтын байгууллага бүр хаасан байгаа. Хэрэгт холбоотой байсан хүмүүсийг шалгасан ч хэргийн гол буруутныг олоогүй, олдоогүй, охин өөрөө сурах нэрээр Малайзад очоод биеэ үнэлдэг байсан, найз залуутайгаа маргалдсаны улмаас амиа хорлосон гэх таамаглал явсаар хэргийн гол зангилаа тайлагдаагүй юм.

Харин ар гэрийнхэн нь охиноо хүний наймааны золиос болж амиа алдсан гэдгийг хэлж байгаа ч хуулийн байгууллага үүнийг нь ойшоож үзээгүй гэнэ.

Манай цагдаагийн байгууллагын хэлж буйгаар "Хохирогч Э нь хүний наймааны золиос болсон гэдэг нь тогтоогдоогүй учир хавтаст хэргийг хаасан" гэж ярьжээ. Энэ мэтчилэн иргэдээ хамгаалж, хэргийг шалгадаггүй, улсын хууль хяналтын байгууллага байгаад хохирогчийн ар гэрийнхэн одоо ч гомдолтой байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment