Monday, October 13, 2014

Төрөлттэй зэрэгцэн нялхсын эндэгдэл нэмэгджээ

Төрөлттэй зэрэгцэн нялхсын эндэгдэл нэмэгджээ

1 цаг 20 минутын өмнө

Үндэсний Статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний гурван улирлыг үзүүлэлтийг гаргажээ. Улсын нийгмийн асуудлын тоон үзүүлэлтийн эхний эгнээнд жагсдаг хүн амын өсөлт өмнөх онуудын хэмжээнд буйг статистикчид мэдээллээ. Энэ оны эхний есөн сарын байдлаар 61310 эх амаржиж, 61674 хүүхэд мэндэлжээ. Уг үзүүлэлт нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад амаржсан эхийн тоо 1625 буюу 2.7 хувь, хүүхдийн тоо 1684 буюу 2.8 хувиар өссөн байна.

Гэхдээ амаржсан эхийн тоо нэмэгдсэн ч нялхасын эндэгдэл өмнөх оны энэ үетэй харьцуулахад өссөн үзүүлэлт гарчээ. Тодруулбал, эхний есөн сарын байдлаар 912 хүүхэд эндсэн нь өмнөх оны энэ үетэй харьцуулахад 6,9 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин гэмт хэргийн үзүүлэлтийн хувьд эмэгтэйчүүд, бага насны хүүхдийн оролцсон гэмт хэргийн тоо мөн л нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment