Николь Кидман ээж болно
46 минутын өмнө
Австралийн нэгэн радиод өгсөн илэн далангуй ярилцлагадаа өдгөө 47 настай жүжигчин Николь Кидман дахин ээж болохыг хүсч байгаагаа өгүүлжээ. "Би сар болгон жирэмсэн болно гэж хүлээж суугаа. Гэвч болохгүй л байна. Бие давхар болвол баярласандаа үсэрч цовхрох болов уу. Гэвч ийм зүйл болохгүй байх. Би одоо 47 настай. Тиймээс чадахгүй л болов уу" хэмээн нэрт жүжигчин бүсгүй гунигтайгаар ярив.
Од бүсгүй өөрийн кантри хөгжимчин нөхөр Кит Урбаныг баярлуулж, түүнд хүү юм уу охин төрүүлж өгөхийг хүсэж суугаа аж. "Миний эмээ 49 настайдаа амаржиж байсан юм шүү дээ. Тэгэхээр боломж байгаа л байх" гэж Николь өгүүлэв. Николь Кидман дөрвөн хүүхэдтэй билээ. Изабелла Жэйн охин, Коннор Энтони хүүгээ тэрбээр Том Крузтэй гэр бүл байхдаа өргөж авсан юм. Кит Урбанаас тэр Сандэй Роуз гэдэг охин төрүүлсэн. Нэг жилийн дараа тээгч эхийн тусламжтайгаар Фэйт Маргарет гэдэг охинтой болжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment