"Бие даагч гурав"-ын урлагийн хобби юу вэ?
1 цаг 7 минутын өмнө
Монголын парламентын түүхэнд цоо шинэ рекордыг тогтоосон үйл явдал бол бие дааж нэр дэвшсэн С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар нутаг орныхоо итгэлийг өвөртлөн одоогийн УИХ-д нэр төртэй сууж байгаа явдал юм. Энэ гурвын улс төрийн үзэл бодол ямар гэдгийг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олон түмэн мэдэх болсон. Тэгвэл бид энэ гурван гишүүн ямар хоббитойг сонжив.
Эрхэм гишүүн Ц.Даваасүрэн найр цэнгэл, урлагийн арга хэмжээн дээр МУГЖ Ц.Ганзоригийг авч явах дуртай бол Х.Болорчулуун ойн арга хэмжээ, аян замын уртад "Хурд" хамтлагийн дууг сонсох дуртай аж. Харин Сайнхүүгийн Ганбаатар гишүүн Монголын яруу найргийн мөнгөн үеийн яруу найрагчдын шүлгийг уншиж, зарим нэгнийг нь гэртээ урингаа лааны гэрэлд тогтуухан ярилцаж, шүлэг сонсох дуртай гэнэ лээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment