Tuesday, October 14, 2014

Ричард Гир хүүхнээ хаяв

Ричард Гир хүүхнээ хаяв

28 минутын өмнө

Нэг жилийн өмнө нэрт жүжигчин Ричард Гир гэрлээд 11 жил болсны эцэст өөрийн эхнэр Кэри Лоуэллээс салсан билээ.

Тэгвэл энэ жилийн дөрөвдүгээр сард "Хөөрхөн хүүхэн" киноны 65 настай од телевизийн хөтлөгч, жүжигчин 44 настай бүсгүй Падма Лакшмитэй үерхэж эхэлсэн юм. Тэд Нью-Йорк хотод Гирыг зураг авалттай байх үеэр танилцжээ. Ричард, Падма хоёр нэг бус удаа романтик байдалд харагдсан түүхтэй. Үе үе тэд хамтдаа Нью-Йорк хотын зоогийн газруудад хооллосон аж. Гэвч тэдний харилцаа үүнээс илүү гүнзгийрсэнгүй. Хосууд хоёр тийш болжээ. Хоёулангийнх нь ажлын хуваарь дэндүү шахуу байгаа учраас хоёр тийш болсон гэнэ.

Дурлалт хос сайн найз нөхөд хэвээр үлдэхээр шийдсэн байна. Гир өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн киноны зураг авалттай байгаад завгүй байсан билээ. Харин Падма хоол хийх урлагт суралцуулдаг нэлээн алдартай шоуг хөтлөөд тун завгүй байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment