Thursday, October 9, 2014

Зургаан эмэгтэй тутмын нэг нь сексийг бялуугаар солиход бэлэн

Зургаан эмэгтэй тутмын нэг нь сексийг бялуугаар солиход бэлэн

11 минутын өмнө

Өөрийн дуртай амттаны төлөө зургаан эмэгтэй тутмын нэг нь сексээс бүрмөсөн татгалзахад бэлэн байдаг гэнэ. Их Британийн оршин суугчид хэрэг дээрээ нэн шаардлагатай зарим зүйлээсээ, тэр дундаа автомашин болон интернэтээсээ дуртай амттангаа идэх боломжийн төлөө татгалзахад бэлэн байдаг аж.

Чихэр, амттан үйлдвэрлэдэг нэгэн компанийн ажилтны өгүүлснээр бол хүмүүс яриа хэлэлцээр явуулах үед өөрийнхөө хүссэн үр дүнд хүрэхийн тулд амттаныг тусгай хэрэгсэл болгон ашиглах нь олон байдаг аж. Дарга нартаа тал засахын тулд найман хүн тутмын нэг нь ажилдаа элдэв нарийн боов тэргүүтэн авчирдаг бол эрчүүдийн 11 хувь эмэгтэй хүний зүрх сэтгэлийг өөрийн болгохын тулд бялуу барьж гүйжээ. Харин эмэгтэйчүүдийн ердөө долоон хувь нь ийм зорилгоор чихэр, нарийн боовыг ашигласан гэнэ.

Дуртай амттанаа идэхийн тулд хүүхнүүдийн дөрөвний нэг нь дарснаас бүрмөсөн татгалзаж, 13 хувь нь гар утсаа шидэж хагалахаас сийхгүй аж. Эрчүүдийн есөн хувь нь амтат бялуу идэхийн тулд сексээс татгалзахад бэлэн гэдэг нь тогтоогдов. Эрчүүдийн хувьд ийм алхам хийхэд бэлэн хүний тоо бараг хоёр дахин их байжээ. Хүүхнүүдийн 16 хувь нь сексийг амттанаар солиход бэлэн гэнэ. Элдэв амттан идэхийн тулд бүсгүйчүүдийн дөрөвний нэг нь фэйсбүүк, твиттер хэрэглэхээс татгалзаж чадна гэсэн бол 13 хувь нь дуртай нэвтрүүлэг, киногоо үзэхгүй байж дөнгөнө гэжээ. Энэхүү судалгаанд 2000 орчим хүн хамрагдсан аж. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment