Голын усаар нуур бий болгожээ
54 минутын өмнө

Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт 20 км урт, 10 гаруй км өргөнтэй нуур бий болсон байна. Завхан голын усыг хуримтлуулж бий болгосон энэхүү Тайширын усан цахилгаан станцын усан санг нутгийн иргэд Гэгээн нуур хэмээн нэрлэж, Монгол орны газрын зурагт тэмдэглүүлэх хүсэлтээ БОНХЯ-нд ирүүлжээ. БОНХ-ийн Сайд С.Оюун, Газрын харилцаа, геодези зурагзүйн газрын дарга А.Хүрэлшагай нарын хамтарсан тушаалаар Гэгээн нуурыг Монгол орны газрын зурагт тэмдэглэн байрлуулах, усны нөөцөд бүртгүүлэх ажлын хэсэг байгуулагджээ.
Ажлын хэсгийнхэн нуурын байдалтай танилцаж, хэмжилт хийхээр удахгүй явах аж. Хэрвээ Гэгээн нуурыг газрын зурагт тэмдэглэж, усны нөөцөд бүртгэх ажлыг албажуулбал хүний гараар бүтсэн нуурыг газрын зурагт тэмдэглэн бүртгэсэн анхны тохиолдол болох гэнэ. Нэн цэнгэг ус бүхий Гэгээн нууранд монгол хадран, алтайн сугас гэсэн хоёр төрлийн загас үржиж, усны шувууд суурьшин, мал ундаалах болжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment