Monday, October 13, 2014

Жек Уилшер Руниг аавтайгаа зүйрлэв

Жек Уилшер Руниг аавтайгаа зүйрлэв

20 минутын өмнө

Английн шигшээ багийн хагас хамгаалагч Жек Уилшер довтлогч Уэйн Рунигийн тэргүүлэгч байх чадваруудыг онцолжээ.

"Руни бол төрөлхийн тэргүүлэгч хүн. Стивен Жеррард ахлагч байхад ч бид Уэйны санаа бодлыг сонсоцгоодог байсан юм. Тэр одоо дөнгөж 29 нас хүрнэ. Руни шигшээ багтаа 100 тоглолт хийх бүрэн эрхтэй хүн. Тэр биднийг урам зоригоор тэтгэдэг. Бас биднийг загнахаа ч мэднэ. Хамгийн түрүүнд ирчихсэн бэлтгэлээ хийдэг. Одоог хүртэл ийм байгаа. Тэр Английн шигшээд 10 жил тоглосон манай багийн цорын ганц тоглогч. Тэр Жеррард, Лэмпард нарын үеийнхэнтэй тоглоод амжсан. Тэр бидний хувьд эцэг шиг маань хүн юм даа. Биднийг тэр сэдэлжүүлж, нягт болгохыг оролдож байгаа" хэмээн Уилшер ярьжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment