Ч.Санжаадамба Өвөрмонголд босоо, хийморьтой барилддаг
2 минутын өмнө

Тус барилдааныг Бээжингийн олон улсын Эрэн зууны Ажинай компаниас зохион байгуулсан бөгөөд хүчит 128 бөх дөрвөн бүсэд хуваагдан барилдсан байна. Тус барилдаанд манайхаас Улсын заан Ч.Санжаадамба, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Б.Пүрэвсайхан, улсын начин Б.Амарзаяа тэргүүтэй 30 бөх явсанаас заан Ч.Санжаадамба түрүүлж, Б.Пүрэвсайхан үзүүрлэжээ. Энэхүү барилдааны түрүү бөх "Алтан бүс" 9.000.000 төгрөг, үзүүр бөх 6.000.000 төгрөг, их шөвөгт үлдсэн хоёр бөх 3.000.000 төгрөгийн бай хүртсэн байна. Тус барилдаанд гурван жил дараалан түрүүлвэл 300.000.000 төгрөгтэй дүйцэх шагнал хүртэх ажээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment