Уэсли Шнайдер "МЮ"-г голжээ
33 минутын өмнө
"Галатасарай" болон Голландын шигшээ багийн хагас хамгаалагч Уэсли Шнайдер "Манчестер Юнайтэд"-д ирэх талаар Луи ван Галийн тавьсан саналд яагаад татгалзсан хариу өгөх болсноо ярьжээ.
"Луи бол дэлхийн хөлбөмбөгийн ертөнцөд буй хамгийн ухаалаг, нэр хүндтэй хүмүүсийн нэг. "МЮ" энэ зун намайг сонирхсон гэдгийг би мэднэ. Нэр хүндийн хэрэг. Гэхдээ би Туркт аз жаргалтай байгаа. Дээр нь би Аваргуудын лигт дахин тоглох боломжоос татгалзаж чадаагүй" хэмээн Шнайдер мэдэгдэв.
Өнгөрсөн улиралд "МЮ" Английн Премьер лигт долоодугаар байр эзэлсэн тул Европын томоохон тэмцээнүүдэд оролцох эрх олж аваагүй билээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment