Thursday, October 2, 2014

Стив Нэш, Кобе Брайантын бэлтгэлжилт сайн

Стив Нэш, Кобе Брайантын бэлтгэлжилт сайн

30 минутын өмнө

Сагсан бөмбөгийн "Лос-Анжелес Лэйкерс" багийн ахлах дасгалжуулагч Байрон Скотт хамгаалагч Стив Нэш, Кобе Брайант нарын биеийн байдалд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Уржигдар Калифорнийн баг тамирчид анхны хамтарсан бэлтгэл, сургуулилтаа хийжээ.


"Кобе давгүй харагдаж байлаа. Бэлтгэл эхлээд 10 минут болсны дараа Стив Нэш тэр хоёр дажгүй формтой байгаа нь шууд харагдсан. Тэд дасгал, сургуулилтын дийлэнхид нь оролцсон. Би тэднийг хугацаанаас нь өмнө зогсоосон. Өдөр болгон бэлтгэлтэй байх учраас тэр шүү дээ" хэмээн Скотт өгүүлжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment