Тосгон зарна (видео)
2 минутын өмнө
АНУ-ын Коннектикут мужийн Жонсонвилль гэдэг нэртэй тосгон дуудлага худалдаагаар орохоор болжээ. Энэ тосгоныг дуудах анхны үнэ 800 мянган доллар гэнэ. Энэ мөнгийг төлсөн хүн зэргэлдээ найман эдлэн газар дээр орших хэд хэдэн байшинг өөрийн болгоод зогсохгүй жижиг хэмжээний дэлгүүр, дугана, модон гүүр зэргийг эзэмших болно. Тосгоны талбайн нийт хэмжээ 25 орчим гектар гэнэ. Онлайн дуудлага худалдаа энэ сарын 28-нд эхлээд хоёр өдөр үргэлжлэх аж.
Тайлбар дээр нь "Энэ эртний суурин XIX зууны барилга байгууламжийг XXI зууны үнэт зүйлүүдтэй холбож өгөх боломжтой" хэмээн сурталчилжээ. Жонсонвилль тосгон 1842 онд байгуулагдсан гэнэ. 1970-аад оны үеэр тосгоны орлогыг бүрэлдүүлж байсан модон тээрэм хаагдсанаар сүүлчийн оршин суугчид нь түүнийг орхиж явсан юм.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment