Вьетнам засварын ажилчид охидын биеийг үнэлүүлсэн үү?
43 минутын өмнө
Өнгөрсөн пүрэв гаригт цагдаагийнхан Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо буюу бидний мэдэхээр "Модны 2"-т байрлах "Free" гэх нэртэй зочид буудал, караоке, алжаал тайлах үйлчилгээний газраас вьетнамчуудыг саатуулжээ. Тэд охидын биеийг үнэлүүлэхийг оролдсон байж болзошгүй байсан бөгөөд хохирогч охид ч байсан гэнэ. Уг хэрэгт холбогдуулан вьетнам авто засварын ажилчин дөрвөн хүнийг шалгаж эхэлсэн аж. Тус газрын эзэн бололтой бүсгүй өнгөрсөн долоо хоногт болсон явдлыг эрс эсэргүүцэж, ямар ч хэрэг зөрчил гаргадаггүй байгууллага хэмээн өөрсдийгөө өмөөрөнгүй угтлаа. Тэрбээр "Манай алжаал тайлах төвөөр зөвхөн эмэгтэйчүүд үйлчлүүлдэг, зочид буудалд хөдөөний голдуу хүмүүс буудалладаг. Манайхаар вьетнам иргэд үйлчлүүлдэггүй. Монголд вьетнамууд хэдэн зуугаараа байна. Тэд манайд хэрэг зөрчил гаргасан гэдгийг чи яаж мэдэж байгаа юм" хэмээн уурссаар хоцорсон юм. Харин тус газрын ажилтан болсон явдлыг баталж "Вьетнам иргэд архи уугаад цагдаагийнхан ирсэн юм билээ" гэж байв.
Үүнээс гадна вьетнам иргэдтэй холбоотой хэд хэдэн хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэнэ. Баянгол дүүрэгт л гэхэд биеэ үнэлдэг сүлжээг бий болгочихсон 5-6 вьетнам засварын газрынхныг шалгажээ. Охид 40-60 мянга, заримдаа 30-40 мянгаар биеэ үнэлдэг байна. Цагдаагийнхан саяхан хичээлийн шинэ жил эхэлж нийслэл хөл хөдөлгөөнтэй болоод ирэх үеэр саун болон зочид буудалд оюутан охидын биеийг үнэлүүлж байсан бүлэг хүмүүсийг саатуулсан юм. Сүүлийн үед энэ төрлийн хэргийн гаралт нэмэгдэж байгаа нь эцэг эхийн хараа хяналтгүй байдал, саун массажны газар болон зочид буудлууд олноор бий болсонтой холбоотой гэдгийг цагдаагийнхан хэллээ.
Эх сурвалж: Зууны мэдээ Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment