Генерал Д.Баярсайхан НҮБ-ын бүсийн командлагч болжээ
52 минутын өмнө
Монгол Улсын Зэвсэгт хүчнээс анх удаа Батлан хамгаалах яамны СБТГ-ын дарга, Бригадын генерал Д.Баярсайхан НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны бүсийн командлагчаар ажиллахаар болжээ. Өнөөдөр түүнийг шинэ албанд нь мордуулах ёслолын ажиллагаа болох аж. Д.Баярсайхан нь Монголын энхийг сахиулагчдын II ээлжийн цэргийн багийг удирдан "Иракийн эрх чөлөө" ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн байна. Энэ үеэр түүний удирдлага дор үүрэг гүйцэтгэж байсан ахлагч Аззаяа, Д.Самбуу-Ёндон нар амиа золиослогчдын халдлагыг таслан зогсоож монгол цэргийн нэрийг өндөрт гаргасан билээ. Мөн түүний бичсэн "Амиа золиослогч террорист ажиллагаа" судалгааны бүтээлийн дүгнэлтийг Ирак, Афганистаны дайнд эвслийн цэргийнхний гарын авлага болгон ашигладаг гэнэ.
Д.Баярсайхан нь ЗХУ-ын Артиллерийн инженерийн дээд сургууль, АНУ-ын Хуурай замын цэргийн Команд штабын коллеж, Дайны коллеж гээд цэргийн мэргэжлийн дээд түвшний сургуулиудыг дүүргэсэн, АНУ-ын төвийн командлалд стратегийн шинжээч, төлөвлөгчөөр ажиллаж байжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment